ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн сүлд дуу

2015-01-27 17:47
Яруу найрагч Ж.Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Ц.Жагдалын аялгуу "Тал нутгийнхны дуу"-г Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 52 дугаар тогтоолоор аймгийн сүлд дуу болгон баталсан.

ТАЛ НУТГИЙНХНЫ ДУУ

Санан санан бодоход минь
Саравчлан саравчлан хармаар аа
Нүдний хараа сунгасан
Миний нутаг уудам даа

Уурга барьсан адуучин
Уртын дуугаа аялсан
Даамай сайхан мориороо
Давхиж өссөн нутаг даа

Нуур шиг зэрэглээн дундаасаа
Нутгийн айлууд тодорсон
Түмэн сүрэг налайсан
Миний нутаг баян даа

Харьд яваад ирэхэд минь
Хараад зогсмоор санагддаг
Хаа ч явсан бидний
Хайрлан дуулдаг орон доо

Дууг татаж авах холбоос:
Дуучин У.Ганбаатар - Тал нутгийнхны дуу
Дуучин Ч.Энхмэнд
- Тал нутгийнхны дуу
Дуучин Б.Сарантуяа
- Тал нутгийнхны дуу

2015-01-27 17:47

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 53
  • НИЙТ:
  • 294 181
Сумдууд