ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Даргын мэндчилгээ

2016-08-01

       МЭНДЧИЛГЭЭ
 
       Догшин ноён хутагтын өлгий нутаг дорнын говийн хөдөлмөрч бүтээлч зон олныхоо өмнөөс амар мэндийг тань айлтган мэндчилье. Бид бүхэн иргэдийнхээ оролцоонд тулгуурлан төрөлх нутаг, иргэдийнхээ эрүүл, аюулгүй, орчинд ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэхээр оюун билэг, мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө зориулж ажиллаж байна. Бидний зөв шударга бодлогын үр дүнд өмнөх амжилтаа бататгасан, төр нь бат, иргэд нь ажилтай, бизнесийн таатай орчин бүрдсэн, түүнийхээ үр шимийг хүртсэн он жилүүд хөвөрсөөр байна. Дэлхий дахин даяаршиж, улс орон хөгжин буй өнөө цагт техник технологийн хөгжлийг ашиглан төрийн үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацааг үл хамааран хүртэх боломжтой болсонд талархаж байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудсаар байнга зочилж, орон нутгийн хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье. 
Дорноговь аймгийн ИТХ-ын цахим хуудсанд тавтай морилохыг урьж байна.
Та бүхний ажилд амжилт хүсье.
 
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 
ХУРЛЫН ДАРГА Б.ГАНЗОРИГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%