ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-04-18

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь салбараас хамтран “Хүний эрхийн төлөө хамтдаа” аяныг санаачлан зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. Аян энэ оны 04 дүгээр сарын 10-аас 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжих бөгөөд аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд аяныг хэрэгжүүлэн ажиллана.

 Аянд оролцогч байгууллагууд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх арга хэмжээний 2015-2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан тухайн байгууллагад болон нийтэд хамаарал бүхий ажил арга хэмжээг хэрэгжүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, дотоод дүрэм журамдаа жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, хүний эрхийн булан самбар ажиллуулах, иргэдээс хүний эрхийн зөрчлийн асуудлаар санал асуулга авах, судлах замаар хүний эрхийг хангасан шинэлэг үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах, сумдын Засаг дарга нар нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг хүний эрхийг хангах ажилд татан оролцуулах, хамтран ажиллах зэрэг ажлыг зохион байгуулна.


Дээрх аян Сэлэнгэ аймгийн 17 сумын ЗДТГ, Газар, хэлтэс, алба, аж ахуйн нэгж байгууллага, ОНӨААТҮГ болон хууль сахиулах байгуулагуудад 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хуваарийн дагуу хэрэгжих юм.



Аяны нээлтийг Сүхбаатар сумын ЗДТГ, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн Цагдаагийн газраас эхлүүлж “Хүний эрхийн төлөө хамтдаа” аяны туг болон шаардлагатай гарын авлагыг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%