ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн танилцуулга

2014-10-07

Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хиллэдэг.


Аймгийн төв:
Сайншанд хот.
Газар нутгийн хэмжээ: 109,500 км кв
Хүн ам: 63492 (2014 оны эцэст)

Өрхийн тоо: 19185
Сумын тоо: 14
Багийн тоо: 64

Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. БНХАУ-тай 600км-ээр хиллэдэг. Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Ханги-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.

Манай аймагт АШИУҮС-ийн салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Иргэдийн хөгжил төв, Музей сургалт судалгааны төв, Ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, Залуучуудын хөгжлийн төв, сумдад соёлын төвүүд ажилладаг.

Дэд бүтэц:
◦Төмөр замын урт: 531 км
◦Сайншанд-Замын-Үүд 232 км
◦Сайншанд- Говьсүмбэр 189 км
◦Сайншанд- Зүүнбаян 50 км
◦Айраг-Бор-Өндөр 60 км

Автозам: Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 432 км замыг ашиглалтанд хүлээн авсан. Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги мандалын боомтын 290 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдсэн.

Агаарын зам: Улаанбаатар-Бээжин чиглэл дайран өнгөрдөг. Олон улсын онгоц буух нөөц аэродромтой.

Цахилгаан хангамж: 
◦Багануур-Сайншанд 220 кВ
◦Сайншанд-Замын-Үүд 110 кВ
◦Сайншанд-Зүүнбаян 35 кВ

Томоохон орд:
◦Улаанбадрах сумын Дулаан уулын ураны хайгуул, Францын “Арева” групп
◦Мандах сумын Цагаан суваргын зэс молибдены орд, “МАК” ХХК
◦Хатанбулаг сумын Элстэйн төмрийн хүдрийн орд, “Мон-Лаа”  ХХК
◦Даланжаргалан сумын “Элдэв”-ийн нүүрсний орд, “МАК” ХХК
◦Өргөн сумын шохой чулуу, цеолитын орд, цементийн үйлдвэр “Сэнжсант” ХХК

Жонш:
◦ Монросцветмет нэгдлийн уулын үйлдвэр Өргөн, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж Монгол улсын жоншны 30 хувийг үйлдвэрлэж байна.
◦ Даланжаргалан суманд“Кэйвининвест” ХХК 98 хүртэл хувийн агуулгатай жонш баяжуулан Америк, Япон улсад экспортолдог.
◦ Айраг суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Янтайуул” ХХК жонш баяжуулан экспортолж байна.
◦ Эрдэнэ суманд “Коммод” ХХК жоншны хайгуул олборлолт хийж байна.

Газрын тос:
1. “Доншен газрын тос /Монгол/” ХХК 97-р талбай
2. “Golden sea petrolium” ХХК Тариач XV
3. “DWM” ХХК, “Манасгоби” ХХК,Цагаанэлс XIII, Зүүнбаян XIV
4. “Шунхлайэнержи” ХХК Сулинхээр XXIII
5. “Сансарын геологи хайгуул” ХХК Төхөмхойд Х
6. “ЗонХэнЮуТиан” ХХК Галба XI 

“Доншен Монгол” ХХК нь Зүүнбаянд 2003 оноос газрын тосны хайгуул явуулж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заагдсан хайгуулын 5314 кв талбайд жилд 600 мянга орчим баррель  түүхий нефть олборлож, экпортолж байна.

Хөгжлийн тулгуур салбар:
1. Ашигт малтмал
- Газрын тос
- Зэсмолибден
- Жонш
- Нүүрс
- Уран
- Бусад

2. Боловсруулах үйлдвэр
- Нефть-хими
- Кокс-хий
- Зэс
- Төмөр

3. Хүний хөгжил

- Зам барилга, техникийн чиглэлээр түргэвчилсэн сургалт зохион байгуулах
- Техник, технологийн их сургууль байгуулах
- Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулийг өргөтгөх
- Анагаах ухааны коллежийн статусыг дээшлүүлэх

4. Хөдөө аж ахуй
- Мал аж ахуй
- Газар тариалан

5. Аялал жуулчлал
- Туроператор, жуулчны бааз
- Аялал жуулчлалын үйлчилгээний шинэ бүтээгдэхүүн
- Бэлэг дурсгал /ЖДҮ/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%