СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Стратегийн зорилго 1: Аймаг, сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны чанар үр дүнг тогтвортой дээшлүүлнэ.
Стратегийн зорилго 2: Аймгийн эдийн засаг, нийгмийн олон тулгуурт эдийн засагт түшиглэсэн, бүс нутгийн үр ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсэн, үйлдвэрлэл, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, эдийн засгийн өсөлтийг хангах хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлнэ.
Стратегийн зорилго 3: Орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж үр ашгийг дээшлүүлнэ.
Стратегийн зорилго 4: Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хөгжүүлж, мэргэшсэн тогтвортой албыг бий болгоно.
Стратегийн зорилго 5: Төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэдийн итгэлийг бэхжүүлнэ.
Стратегийн зорилго 6: Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлнэ.
Стратегийн зорилго 7: Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого шийдвэрийг хүний эрхийг дээдлэх, хүний эрхийг хамгаалахад чиглүүлэх.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид ИТХ гэх/-ын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний зорилго нь нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, аймаг, сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны чанар үр дүнг тогтвортой дээшлүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлож хэрэгжүүлэх, орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хөгжүүлэх талаарх стратеги болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
