ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Манай гудамж-Миний гэр” хөтөлбөр баталлаа

2017-04-19

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийг баталлаа. Уг хөтөлбөр батлагдсанаар хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, гудамж талбайг цэгцлэх, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээ, зам талбай байгуулах, хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхэд иргэд, айл өрх, ААНБайгууллагууд, хөршүүд хамтарч ажилладаг, орчин тойрноо хайрлан хамгаалдаг зөв хандлагатай болоход нь төрийн байгууллагын зүгээс бодлого зохицуулалтын дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах юм.

“Манай гудамж-Миний гэр” хөтөлбөр нь 2017-2020 онд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн үр дүнд хот тосгод хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө хийлгэж, газар зохион байгуулалт сайжирна. Мөн авто зам, авто зогсоолын тоо хэмжээ нэмэгдэж, гэрэлтүүлэгтэй гудамж, ногоон байгууламжийг бий болгож хүрээлэн буй орчны өнгө үзэмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрх, ард иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэн зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс аймгийн Засаг даргад даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%