ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛНО

2017-12-05

Газрын цахим биржийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан газрын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулахаар болжээ.

Манай аймаг 2017 онд аймгийн төвд хоёр дуудлага худалдаа, нэг төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. 2018 онд бүх сумдын газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ онд 15 суманд дуудлага худалдаа явуулах журмаар 25 байршилд 32.02 га газар, төсөл сонгон шалгаруулалт явуулах журмаар 9 байршилд 6.76га газар олгож орон нутгийн төсөвт 45 сая  төгрөг төвлөрүүлсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4990
3594 / 72%
878 / 18%
251 / 5%
267 / 5%