Мөн 23, 24-ний өдрүүдэд Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяагаар ахлуулан хурлын хорооны гишүүн Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Х.Алтаншагай, Төлөөлөгч Д.Мөнхтөр, Д.Мөнхчулуун, З.Бямбажав нар хороодын Иргэний танхим болон нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар байлцав.
Иргэний танхимын ажилтнууд 2018 оны эхний хагас жилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн шинэлэг бүтээлч ажлуудаа хорооны гишүүдэд танилцууллаа. Мөн гишүүд Иргэний танхимын ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж ажлын байрны нөхцлийг сайжруулах чиглэлээр холбогдох албан хаагчдад үүрэг өглөө.
ЁС ЗҮЙ ӨРГӨДЛИЙН ХОРОО




