ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

​“ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-06-12

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан Халамжийн тухай хуулийг сурталчлан таниулах сарын хүрээнд дүүргийн Наймдугаар хорооны Иргэний танхимын ажилтан, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хамтран “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ" сэдэвт сургалтыг зургаадугаар сарын 12-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. 
Иргэдэд ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор энэхүү сургалтын зохион байгуулж байна. Сургалтыг 8 дугаар хорооны халамжийн мэргэжилтэн О.Мөнхтөгс удирдан явуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч гарын авлага тараан ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4487
3118 / 69%
865 / 19%
247 / 6%
257 / 6%