Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын Тэргүүлэгчийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцов.
.jpg)
Энэ удаагийн хуралдаанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангахад идэвх, санаачилга гарган ажилласан нийтийн эргүүлүүд болон олон нийтийн байцаагч нарт 5 дугаар сарын урамшуулал олгохоор боллоо. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисын хор уршиг, ахуйн архидалт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв.
