ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-02-01

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ сард 1 удаа цахимаар хуралдаж 4 асуудал хэлэлцэн 3 тогтоол баталлаа. Үүнд:

1.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 2021 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоолоо.

2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох санал өгөх тухай асуудлыг хэлэлцээд аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр тогтов.

3.Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай хэлэлцээд сум, байгууллагууд тухайн жилийн төсвийн төслөө боловсруулан батлахдаа Төсвийн тухай хууль тогтоомжид судалгаа тооцоо, зураг төсөвтэй хөрөнгө оруулалтын ажлуудад төсвийн тооцоолол хийх чиглэлийг үүрэг болгов.

4.Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Цагааннуур сумын харьяат Довдонгийн Амаржаргалыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Мөн сард Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүдтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа уулзалт хийж, санал солилцлоо. Уулзалтаар иргэний зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий байдал, хийсэн ажлын үр дүнг сонсож танилцан, цаашид ажлын чанар үр дүнг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Тухайлбал,  Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны зардал болон ажиллах нөхцөл боломжийг бүх талаар дэмжин ажиллана, зөвлөлийн дутуу орон тоог гүйцээнэ, цаашид иргэдэд үйл ажиллагааг нээлттэй мэдээллэх, ойр ажиллах чиглэлд анхаарч, нийгэмд тулгамдаж буй гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход зөвлөлийн гишүүд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг "Хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй сум" сэдвээр цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ.

Сургалтыг хүүхдийн эрх хамгааллын "Үжин төв"-ийн захирал Д.Ундраа багшийн удирдлаган дор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ГБХЗХГазар, ДЗМОУБСэлэнгэ НХ-тэй хамтран 17 сум 6 тосгоны 38 хамтарсан багийн 337 гишүүдэд зохион байгуулж байна.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%