Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн хамба лам Х.Баасанжаргалыг хүлээн авч уулзлаа. Хамба лам А.Баасанжаргалын зүгээс аймгийн Заяын хүрээний сургууль Сэра дацан барихаар төлөвлөж байгаа хэдий ч газрын асуудал шийдэгдэхгүй удаашралтай байгаа тул удирдлагын зүгээс газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
ИТХ-ын даргын зүгээс уг асуудлыг зохих журмын дагуу албан хүсэлтээ холбогдох газарт өгч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан шийдвэрлүүлэх боломжтой талаар зөвлөв. Уулзалтын төгсгөлд шарын шашныг ард иргэдэд зөв түгээн дэлгэрүүлэн сурталчилан, таниулах нь чухал гэдгийг онцлон хэлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.