ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН IV ХУРАЛДААН ЦАХИМААР ХУРАЛДАЖ БАЙНА

2021-07-21

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт цахимаар явагдаж эхэллээ. Хуралдаанд оролцвол зохих 37 төлөөлөгчөөс 24 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 64.8 хувьтай байна. Хуралдаанаар:

1.Сэлэнгэ аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2.Сэлэнгэ аймгийн 2021 оны тодотгосон төсөв батлах тухай

3.“Аймгийн хэмжээнд хийгдсэн цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах тухай

4.Сэлэнгэ аймгийн ойгоос 2021 онд бэлтгэх модны хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

5.Орхон, Сайхан сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар явагдаж буй хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг ханган аймгийн ИТХ-ын дарга, ажлын алба хуралдааны бага танхимаас, аймгийн Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нар хуралдааны их танхимаас, бусад төлөөлөгчид цахимаар оролцон хуралдаан үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%