ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“СЭЛЭНГЭ УРГАЦ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ПАРТИЗАНЫ ТАЛБАЙД ЯВАГДАЖ БАЙНА

2021-10-18

Орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Сэлэнгэ ургац 2021” үзэсгэлэн худалдаа Партизаны талбайд явагдаж байна.
 
Үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж, өрхийн үйлдвэрлэгчдийнхээ хийж бүтээж байгаа бүхнээр бахархаж буйгаа илэрхийлээд нийт иргэддээ худалдан авалтаар бие биенээ дэмжихийг уриаллаа.
 
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Сэлэнгийн брэнд" гар урлал бэлэг дурсгалын бүтээлийн уралдаанд оролцон шалгарсан бүтээлийн эздэд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа нар шагналыг гардуулан өглөө.
 
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн аймгийн 17 сумд бүрэн оролцож чадаагүй ч голлох сумдууд хүрэлцэн ирж аймгийн төвийн иргэдэд өөрсдийн тарьж ургуулсан, боловсруулсан хүнс, бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байна.
 
Үзэсгэлэн худалдаагаар хүнсний гол нэр төрлийн шинэ ургацын төмс, сонгино, лууван, саримс, байцаа, даршилсан ногоонууд, цагаан идээ, ноос ноолууран эдлэл, тарьц суулгац, зөгийн гаралтай бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.
 
Та бүхэн өргөнөөр үйлчлүүлж, нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%