ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УИХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-11-23

Өнөөдөр Монгол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан гишүүдэд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Г.Дамдинням, Н.Ганибал, Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны баг бүрэлдэхүүн багтжээ.
 
Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь Хүнсний тухай хуулийн хэрэгжилт, стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргахад чиглэсэн байна.
 
Аймаг орон нутаг, ажлын хэсгийн хамтарсан уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр болон тариаланчдын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.
 
Энэ жилийн ургац цаг агаарын нөхцөл байдлаас хамааран болц удаан, чийг ихтэй, хорогдол өндөр байгааг тариаланчид тодотгосон. Үүнээс үүдэн санасан хэмжээнд ургацаа хураан авч чадаагүй гэдгээ ч хэлж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%