ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 6 ДУГААР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДАЛ ӨРГӨН БАРИВ

2021-11-30

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдах юм.
Тус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барилаа. Үүнд:
 
1.”Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах тухай” журам батлах тухай
 
2.”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” шинэчлэн батлах тухай
 
3.Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлах тухай
 
4.Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай мэдээлэл
 
5.Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
 
6.Сэлэнгэ аймгийн 2022 оны төсөв батлах тухай
 
7.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангах бодлогын баримт бичгийг батлах тухай
 
8.2022 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээ, түлээний модны хэмжээг сумдаар хуваарилан батлах тухай
 
9.”Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай асуудлуудыг аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%