ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ПАГВАЖАВЫН НЯМДАВАА ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021-12-27

Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Пагважавын Нямдаваа танд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” болсонд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
П.Нямдаваа эрдэмтний олон бүтээл дундаас сорчлон цөөхнийг дурьдвал, В вирүст хепатитийн эсрэг вакцинжуулалтыг Монгол Улсад анх нэвтрүүлсэн. Нян тээгчдийн цусны ийлдэснээс анхны "Xerivac-B" нэртэй туршилтын монгол вакцин гаргасан, халдварт В хепатит өвчнийг хянах аргыг боловсруулсан болон тархи нугасны саатай байж болзошгүй хүүхдүүдээс сонгон полиомиелитын вирусийг ялгаснаар удамшил биологийн төрхийг нь судлан тогтоосон байдаг. Мөн полиомиелит өвчний эсрэг дархлаажуулалтын шинэ товлолыг нэвтрүүлснээр энэ өвчнийг Монгол Улсад устгасныг лабораторийн аргаар баталгаажуулах ажлыг хийсэн. Тиймдээ ч 2000 онд Монгол Улс ДЭМБ-аас хүүхдийн тархи нугасны халдварт саа өвчнийг бүрэн устгасан орон хэмээх батламжийг хүлээн авч байлаа.
 
Сүрьеэгийн удамшлын түүхийг антибиотикт мэдрэг чанарын үзүүлэлттэй жишиж судлах ажлыг мөн П.Нямдаваа докторын удирдлагаар эхлүүлсэн байдаг. Манай оронд Азийн орнуудаас орж ирж тархсан SARS зэрэг вирусийн гаралтай өвчнийг оношлон тогтооход мөн доктор маань арвин мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж амжилт үзүүлсэн нь бий.
 
П.Нямдаваа төрийн зүтгэлтэн хүн. Тэрээр 4 Засгийн газарт Эрүүл мэндийн сайд байснаараа онцлог. 1987 оноос эрүүл мэндийн орлогч сайд, сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, 2000 оноос төрийн түшээ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв. Энэ хугацаандаа юуны түрүүнд зах зээлийн нөхцөлд эрүүл мэндийн орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч "Эрүүл мэндийн тухай хууль, "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль" зэрэг олон хууль санаачлан батлуулж хэрэгжүүлсэн том гавьяатай Сэлэнгэ нутгийн бахархал, дэлхийд танигдсан нэрт эрдэмтэн билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%