ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ШАРАВЫН ГУНГААДОРЖ ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021-12-27

Хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулж ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Шаравын Гунгаадорж танд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар”болсонд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
Ш.Гунгаадорж Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Ардын Их Хурлын 3 удаагийн депутат, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд асан, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2000-2004 онд Сэлэнгэ аймгаас сонгогдон ажиллаж байв.
Тэрээр Монгол Улсын атар газар эзэмших их үйлсийг оройлон манлайлж, тус салбарын 60 жилийн түүхийг бичилцсэн эрхэм хүн бөгөөд газар тариалангийн салбарын бүхий л шатанд ажиллаж, салбарын яамыг толгойлж явсан эрдэмтэн, манлайлагч билээ.
 
Ш.Гунгаадорж 1981-1986 онд Ю.Цэдэнбал даргаас үүрэг авч Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллахдаа газар тариалангийн салбарт голчлон анхаарч хөрсийг шинжлэх ухааны үндэстэйгээр бордох газар тариалангийн системийг боловсруулан, тус салбарын материаллаг техник хангамжийг нэмэгдүүлэх, орчин үеийн техникээр хангах, үрийн агуулах барьж байгуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг сурган бэлтгэх ажлыг хийснээр ургац тогтворжиж газар тариалангийн салбарт ихээхэн ахиц дэвшил гарсан байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%