ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЖИГЖИДСҮРЭНГИЙН ОД ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021-12-27

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Жигжидсүрэнгийн Од танд Монгол Улсын "ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнагдсанд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
Жигжидсүрэнгийн Од нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ арга барил нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хамтран ажиллаж, “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн “Цахим-сан” бүрдүүлэх ажлыг анх санаачлан аймгийнхаа 17 сум, 6 тосгонд 30 гаруй удаагийн эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж 80 орчим мянган иргэдийг хамруулж, “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор аймгийн хэмжээний 10-18 насны 14 мянга орчим хүүхдийг улаан бурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж улсад тэргүүлсэн.
 
Ковид-19 цар тахлын халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, аймагтаа молекулбиологийн лаборатори, коронавирусын халдварт өвчнийг эмчлэх тасгийг шинээр байгуулж, коронавирусийн халдвартай өвчтнүүдийг эмчлэн эдгэрүүлсэн, халдвар дотоодод бүртгэгдсэн үеэс халдварыг ард иргэдийн дунд тархаахгүйгээр хурдан хумиж цурманд оруулах ажлыг амжилттай удирдан зохион байгуулж ард иргэдийхээ эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан билээ.
 
Түүний өвөө эмээ нь ОХУ-ын Омск хотын Анагаах ухааны сургуулийг төгссөн Монгол улсын анхны хүний их эмч нар бөгөөд өвөг эцгийн үеэс бүтэн 4 үеэрээ эмчийн хөдөлмөрийг уламжлан үргэлжлүүлж, хариуцсан ажилдаа эрдэм мэдлэг, авьяас билэг, удирдах чадвараа чин сэтгэлээс дайчлан манлайлан ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын мэргэшсэн менежер, шилдэг удирдагч билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%