ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД “ОТГОН” ХУРАЛДААНАА ХИЙЖ БАЙНА

2021-12-28

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “отгон” хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:
 
1.”Чадварлаг багш” арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
 
2.Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежиудын үйл ажиллагааны явц, үр дүнгийн тухай
 
3.Үндсэн хөрөнгө актлах тухай
 
4.Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай
 
5.Үндсэн хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах тухай
 
6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн санал хэлэлцүүлэх тухай
 
7.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
 
8.Зарим хүмүүсийг шагналд уламжлах тухай
 
9.Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай
 
10.Ажлын хэсэг байгуулах тухай
 
11.Олон нийтийн цагдаагийн тоог шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
 
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Зөвлөл байгуулж ажиллахаар заасан байгаа юм. Иймд энэ удаагийн хуралдаан Тэргүүлэгчдийн “отгон” хуралдаан болж буйгаараа онцлог болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%