ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН “ГАВЬЯАТ БАГШ” РЭГЖИЙБУУГИЙН НЯМСҮРЭН ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2022-01-30

Сэлэнгэ аймгийн төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад сурган хүмүүжүүлэгч Рэгжийбуугийн Нямсүрэн танд Монгол Улсын “Гавьяат багш” цол тэмдгээр шагнагдсанд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
Р.Нямсүрэн нийгмийн харилцаа өөрчлөгдөж, ардчилсан шинэ үндсэн хуулийн зохиуцуулалт аймаг орон нутагт хэрэгжих эхлэлийг гардан зохион байгуулалцсан түүхэн бахархалтны нэг юм. Тэрээр аймгийн Ардын Депутатуудын Гүйцэтгэх захиргаа нэр бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаагаараа шинэчлэгдэж “Аймгийн Засаг дарга”, “Засаг даргын Тамгын газар” болох үйл явцыг гардан гүйцэтгэж, Сэлэнгэ аймгийн анхны “Засаг даргын Тамгын газрын дарга”-аар томилогдон 1992-1997 онд энэ албан тушаалыг хашиж, аймаг, сумдын Тамгын газруудыг шинээр үүсгэн байгуулах, хөгжүүлж, бэхжүүлэх ажлыг сайн гүйцэтгэсэн гавьяатай билээ.
 
Мөн 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн зэрэг нам, улс төрийн сонгуульт удирдах хариуцлагатай албанд хичээл зүтгэлээ зориулан үр бүтээлтэй ажилласан юм.
 
Монгол улсын боловсрол түүний дотор Сэлэнгэ аймгийнхаа боловсрол, нийгмийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр, оюун ухаан, авьяас чадвар, зүрх сэтгэлээ эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойчийнхоо төлөө хоёргүй сэтгэлээр зориулан яваа танд талархал илэрхийлье.
 
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%