ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН “УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ДУГАРЖАВЫН НИНА ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021-12-30

Ахмад багш, пионерийн ахлах удирдагч, тэргүүний сэхээтэн, Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын ахмад, дарга асан Дугаржавын Нина танд Монгол Улсын “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдсанд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
Д.Нина нь 1977-1991 онд багш, пионерийн ахлах удирдагч, 1992-2000 онд бизнесийн салбарт менежер, компанийн захирал, 2000-2004 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж, 2001-2004 онд аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, 2005-2006 онд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2007-2014 онд ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын даргаар ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн тэргүүний сэхээтэн, оюунлаг, манлайлагч эмэгтэй билээ.
 
Дугаржавын Нина нь Сэлэнгийн долгио чуулгын даргаар ажиллаж байх үедээ Сэлэнгэ нутгийн өнгө аястай уран бүтээл хийхийн тулд чадварлаг баг бүрдүүлэн сум, орон нутгийн ард иргэдтэй уулзан, уран бүтээлийн судалгаа хийж “Их Сэлэнгийн шаштир” түүхэн сэдэвт концерт, “Атрын буудай-хайрын увидас” Атрын 50 жилийн ойд зориулсан концерт, “Буур хээрийн домог” бүжгэн дуулалт жүжиг, “Учиртай гурван толгой” дуурь, “Хоймор нутагт эгшиглэх сонгодог аялгуу” концерт, “Үнэний босго” драмын жүжиг, “Давалгаа” дан найрал хөгжмийн концерт, “Гоолингоо” дуулалт жүжиг, “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжиг зэрэг шинэ уран бүтээлүүд жил дараалан хийж мэргэжлийн байгууллагуудаас зохих үнэлгээг авч Олон Улсын театрын наадам, улсын хэмжээний “Гэгээн муза” наадмуудад уран бүтээлчдээ оролцуулж шагналт байруудыг авч байсан юм.
 
Тэрээр уран бүтээлчдийн урам зоригийг сэргээж, хөдөлмөрлүүлсний үр дүнд төрийн дээд шагнал урамшил авахуулсны зэрэгцээ нийгмийн асуудлыг нь дэмжин хөөцөлдөж 15 уран бүтээлчийг 40 айлын орон сууцанд хамруулан хамт олныхоо талархлыг хүлээсэн шилдэг удирдагч билээ.
 
Сэлэнгэ аймгийн нэр хүндийг олон улсын болоод улсын хэмжээнд таниулан, мэргэжлийн урлагийн байгууллага, соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан бүхэнд тань танд талархал илэрхийлье.
 
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%