ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА.

2022-03-10

Өнөөдөр /2022.03.09/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа.

Ажлын хэсэг нь хэлэлцсэн асуудлаарх санал, дүгнэлт боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатад танилцуулж, зохион байгуулалтын баримт бичгийн шинэчилсэн найруулгын төслөө ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу энэ сард багтаан хуралдаж дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4483
3116 / 70%
864 / 19%
246 / 5%
257 / 6%