ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-03-30

2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Төвийн бүсийн салбарын дарга Ж.Мөнхжаргал тэргүүтэй тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Я.Мөрөн нар оролцов.
 
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний төвийн бүсийн салбарын Сүхбаатар дэд станц нь анх 1965 онд 10Мba хүчин чадалтай ашиглалтанд орж, 1989 онд өргөтгөн 10Mba-н трансформатор суурилуулж нийт 20Mba хүчин чадалтайгаар одоог хүртэл 57 жил тасралтгүй ажиллаж байгаа юм. Сүхбаатар дэд станц нь Сүхбаатар сумын 5483 айл өрх, 353 аж ахуйн нэгж, Шаамар, Алтанбулаг сумын 315 аж ахуйн нэгж 2781 айл өрхийг хангадаг байна. 2001, 2004, 2017 онуудад Дархан Сэлэнгийн бүс нутгаар болсон хүчтэй салхи шуурга, байгалийн онц аюултай үзэгдлийн нөлөөгөөр агаарын шугамын тулгуур унаж, дамжуулагч утас гэмтсэн, зарим сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасалдуулсан мөн цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын засвар үйлчилгээ хийх үед Сэлэнгэ аймгийн 8580 айл өрх, 709 аж ахуй нэгжийг эрчим хүчээр тасалж ажилладаг зэрэг хүндрэл үүсдэг байна.
 
Цаашид Сэлэнгэ аймгийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхийн тулд Сүхбаатар дэд станцыг Ерөө дэд станцтай холбосон 80 км урттай 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр татаж холбох шаардлагатай, 110 кВ-ын Ерөө цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг сайжруулан утсыг сольж шинэчлэх, шинээр баригдах шугам, дэд станцын газрын асуудлыг шийдвэрлэж өгөх, шинээр баригдах шугам, дэд станцын өргөтгөлийн ажлын зураг төсвийг хийлгэх санхүүжилтийг аймгийн төсвөөр шийдвэрлэж өгөх зэрэг саналыг аймгийн удирдлагуудад тавилаа. Мөн Сүхбаатар цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн 24 айл өрх, 4 ААНБайгууллагад зурвас чөлөөлөх ажлыг гүйцэтгэх, хамгаалалтын зурвас тогтоох аймгийн Засаг даргын захирамжийг шинэчлэн баталж өгөхийг хүслээ.
 
Аймгийн удирдлагууд дээрх санал хүсэлтийг сонсоод юуны өмнө Сэлэнгэ аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой бөгөөд гэрээнд тусгагдсан ажлуудыг аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах замаар гүйцэтгэх, Сүхбаатар дэд станцыг Ерөө дэд станцтай холбох 80 км цахилгаан дамжуулах шугамын трассын координатыг тогтоон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, мөн дээрх хамтран ажиллах ажил арга хэмжээний талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд мэдээлэл бэлтгэн танилцуулж, улмаар зураг төсвийн санхүүжилтийг аймгийн төсөвт тусгахад аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг мэдээллээр ханган ойлголт өгөх шаардлагатайг дурьдаж хоёр тал харилцан тохиролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%