ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2022-04-06

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь төсөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран Малын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Энхсайхан, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Бямбадорж, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга, Төлөөлөгчид болон тус аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар, малчид, тариаланчид, ферферүүдийн төлөөлөл зэрэг 60 орчим хүмүүс оролцож байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт болон Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь тариалангийн салбарын онцлог, бэлчээрийн даац, Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт болон Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлийн талаар хэлэлцэж санал бодлоо солилцох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%