ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА-ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ГАРДАЖ АВЛАА

2022-04-06

Сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлснээр  сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд тодорхой ахиц гарна гэж үзэж Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээг баталсан билээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд аймгийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, 13 цэцэрлэгт 6 нэр төрлийн 50 ширхэг 150 сая төгрөгийн өртөг бүхий үдийн цай, дотуур байрны гал тогоо, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжөө өнөөдөр хүлээн авлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан уг арга хэмжээ нь ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байрны гал тогоо, цэцэрлэгийн гал тогоог нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүний тоо, хүртээмжийг нэмэгдүүлж, зарим сургуулийг байгалийн ухааны кабинеттай болгох, багш нарын цахимаар ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, зөөврийн компьютерээр хангах, суралцагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг хэд хэдэн зорилтыг багтааж байгаа юм.

“Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээ нь 2021-2024 онуудад Ерөнхий боловсролын 34 сургууль, 38 цэцэрлэгийг хамран үе шаттайгаар хэрэгжинэ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%