ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

2022-04-15

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдахаар товлогдсон. Тус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяад өргөн барилаа.
 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар:
1.Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн
2.Аймгийн 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай
3.Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай
4.Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
5.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр өргөн барилаа.
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%