ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ЖЕНДЭР БА ХҮНИЙ ЭРХ” ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2022-04-25

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Жендэр ба хүний эрх” төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж байна.
 
Сургалтад сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцож байгаа бөгөөд Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, Шийдвэр гарахад анхаарах хүний эрхийн зарчим, асуудал, Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, Байгууллагын үйл ажиллагаанд жендэр ба хүний эрхийн үнэлгээ хийх нь, Хөдөлмөрийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалт, Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь зэрэг сэдвүүдийг суралцахаас гадна Мэдээлэл солилцон хүний эрхийн талаар ярилцах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%