ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” ХҮҮХДИЙН ЭРХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022-09-23

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд” хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулах юм.
 
Уг төлөвлөгөөт ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшил газарт буй тоглоомын талбай, гудамж, талбай /гарц, гэрлийн утас, орц, чердак/-д хамтарсан хяналт шалгалтыг хийхээр ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзаж зөвлөлдлөө.
 
Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газартай энэхүү төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг хамтран зохион байгуулах юм.
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%