ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдааны нээлтэд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

2023-05-03

         Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдааны нээлтэд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

         Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, иргэдийн үнэлгээ, 2022 оны ажлын үр дүнгээр Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны ИТХ, түүний Ажлын албыг манлайлж ажилласан сумдыг шалгаруулж батламж, цом,  шагнал гардуулсан юм.

         Хөвсгөл аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэлээр Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын ажлын алба шилдгээр шалгарсан бол Эрдэнэбулган сумын ИТХ-ын ажлын алба хоёрдугаар байр, Баянзүрх сумын ИТХ-ын ажлын алба гуравдугаар байр, Төмөрбулаг сумын ИТХ-ын ажлын алба дөрөвдүгээр байр, Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба тавдугаар байрт тус тус шалгарлаа.

         Мөн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын гүйцэтгэлээр Цагаан-Уул сум нэгдүгээр байр, Эрдэнэбулган сум хоёрдугаар байр, Ренчинлхүмбэ сум гуравдугаар байр эзэлж, шагналаа гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%