Тэгш оролцоо, хязгааргүй боломжийг нийгэмд түгээн дэлгэрүүлж хүүхдийн оролцоог идэвхжүүлж, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцож, утга учиртай оролцоог бий болгон үе тэнгийнхнийгээ манлайлан, түүчээлэн ажиллаж буй Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөл, Бяцхан туслагчид клубийн төлөөлөгч хүүхдүүдийг Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Оролцоогоороо нэгдье" хүндэтгэлийн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 58 хүүхэд, залуучууд оролцлоо.