![⚠️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tdc/1/16/26a0.png)
Өнөө шөнө, маргааш өдөр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 07 дугаар сарын 25-ны 20 цагаас 07 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Дархан-Уул аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.