Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Аймаг Нийслэл сум дүүргийн ИТХ-ын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид их дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.
![📍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t2d/1/16/1f4cd.png)
Өнгөрсөн хугацаанд Хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор Өвөрхангай аймгуудад байгуулсан бол өнөөдөр /2023.8.2/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд байгуулж нээлтээ хийлээ.
![📍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t2d/1/16/1f4cd.png)
Уг төвийг Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн ИТХ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран байгуулж түүгээрээ дамжуулан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
![📍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t2d/1/16/1f4cd.png)
Энэхүү төв байгуулагдсанаар иргэдэд батлагдсан хууль тогтоомжтой танилцах боломж нэмэгдэхийн зэрэгцээ хууль тогтоох үйл явцад оролцох иргэдийн оролцоо сайжирч , иргэд санал бодлоо илэрхийлэх, хууль тогтоомжтой холбоотой сэдвээр төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажилд оролцох боломж бий болж байна.
![](http://khural.mn/storage/pictures/129431/nKkUELwPhQK0wbdgxzey9e9u3oqL4y-metaMzYzMzI4NjM0XzE0NjEwOTE0MTEzOTMwMzdfMjc1NTU3NTE2MjYzMDA3NjU5M19uLmpwZw==-.jpg)
![](http://khural.mn/storage/pictures/129432/Al25kBhL1x6V70JzvczYrW82gqlfYR-metaMzYzMzM4OTcxXzE0NjEwOTA4NzEzOTMwOTFfODg0MzU0OTk3MzUzNjU5ODIwOV9uLmpwZw==-.jpg)
![](http://khural.mn/storage/pictures/129433/g0Gq3Cg9nN8jG7Y04thBxyteQIczAN-metaMzYzNDMyMTI3XzE0NjEwOTA2NjgwNTk3NzhfNjA1NzE4MTU2NDkwNjc2Njc0Nl9uLmpwZw==-.jpg)
![](http://khural.mn/storage/pictures/129434/oQFJzEf3jALaofFVf7IJkS30WvtA4e-metaMzYzMzMxNDc1XzE0NjEwOTA2OTEzOTMxMDlfNjUxMjIwNzk3ODYzNjAyMjYxNl9uLmpwZw==-.jpg)