ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

2023-09-26

Өнөөдөр /2023.09.26-ны өдөр/ Сэлэнгэ аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаанаар болон Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барилаа.  Үүнд:

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар:

1.2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар:

1.Эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт, хийгдсэн хяналт, хасалтын шалтгаан, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал

2.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудал

3.Хот суурины газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хийгдсэн Сүхбаатар сумын дахин төлөвлөлтийн ажлын хэрэгжилтийн тайлан

4.2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, явцын мэдээлэл зэргийг хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%