ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

СҮХБААТАР СУМЫН 25 ДУГААР ГАРАМЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ ЭНЭ САРЫН ДУНД ҮЕЭС АШИГЛАЛТАД ОРНО

2023-10-09

Сэлэнгэ аймаг болон “УБТЗ” ХНН-ийн хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын 8 дугаар багийн ард иргэдийн аюулгүй байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, төмөр зам хөндлөн гарах аюулгүй нөхцөлийг хангах зорилгоор төмөр замын 25 дугаар км-ийн 1-р зуутад төмөр зам, авто замын 2 түвшнийг өөр түвшинд огтлолцуулж нүхэн гарц барих ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байна.
Энэхүү нүхэн гарц нь төмөр замын 3 зам доогуур гарсан бөгөөд хөндлөн огтлолын хэмжээ 4*3.5 метр тул дунд оврын автомашин гарах нөхцөлийг бүрдүүлж байна.
Сүүлийн 5 жилийн судалгаагаар Сүхбаатар өртөөний 25-р км-ийн гарам дээр явган хүн болон автомашин байснаас галт тэрэг яаралтай тоормос хийсэн нийт 3 тохиолдол гарч байсан бол энэхүү бүтээн байгуулалтын тусламжтайгаар эрсдэлийг “0” болгож бууруулах юм.
Нүхэн гарцын нийт төсөвт өртөг 1.020 сая төгрөг бөгөөд Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвөөс 500 сая төгрөг, “УБТЗ” ХНН-ээс 520 сая төгрөгийг тус тус санхүүжүүлснээр тус хэсгийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэн, нүхэн гарцыг 10 дугаар сарын дунд үеэс ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%