ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН 2024 ОНЫ 3 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2024-03-26

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2024 оны 03 дугаар сард хуралдаагүй. Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 1 удаа хуралдаж 12 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXI хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо. Тус хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлуудыг аймгийн ИТХ-ын Зөвлөл хэлэлцлээ. Үүнд:

1.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

2. 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай

3. 2024 онд Сэлэнгэ аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай

4. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2024 онд ахуйн зориулалтаар агнах барих амьтны тоо хэмжээг батлах тухай

5. “Аймаг, сумдын Туг, бэлэг тэмдгийг сурталчлах аян” зарлах тухай тогтоолын төсөл

6. Орон нутгийн өмчийн харилцааны асуудлууд:

            - Үндсэн хөрөнгийг актлах

            - Үндсэн хөрөнгийг акталж, дуудлага худалдааны доод үнийг тогтоох тухай

            - Үндсэн хөрөнгийг шилжүүлэх тухай                                    

7. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай /Баянгол сумын ЕБС-ийн 90 жил/

8. Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай /Мандал сумын Хайрын нөхөрлөл сүм/

9. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайгуулын зөвшөөрлийн хүсэлтэд санал өгөх тухай

10. Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийг сонгон томилох тухай

11. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай

/Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг/

12. Монгол улсын Их Хурлын сонгуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг томилуулах санал өгөх тухай

/УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг/

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%