Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Анхдугаар хуралдаан зарлах тухай" 29 дүгээр тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүллээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд хуралдуулахаар зарлалаа.