ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“НОГООН ГЭРЭЛ- ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2024-10-28

Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхдийг бага наснаас нь замын хөдөлгөөний дүрэмд сургах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалтай болгох зорилгоор аймгийн Цагдаагийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран “Ногоон гэрэл-цагаан шугам” арга хэмжээг зохион байгуулахаар өнөөдөр (2024.10.28) нээлтийн үйл ажиллагааг хийлээ.

Арга хэмжээний нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Бат-Орхон хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхан унадаг дугуй, скүүтэр зэрэг дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож үүнээс шалтгаалсан гэмтэл, ослын тоо нэмэгдэх хандлагатай байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж уг ажилд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн тэдэнд ойлголт мэдээлэл өгөх нь ихээхэн чухал байна. Улсын хэмжээнд “Ногоон гэрэл- цагаан шугам” арга хэмжээг 2024 онд нэгдсэн байдлаар зохион байгуулж эцэг эхчүүдийг ч хамруулан оролцоог нь нэмэгдүүлж байгаа нь зам тээврийн осол зөрчлийг бууруулах давуу талтай” хэмээлээ.

Ногоон гэрэл-цагаан шугам 2024” арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдаас гадна тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг татан оролцуулж 5 төрлийн тэмцээнийг зохион байгуулж тэмцээн тус бүрээр шалгаруулан байр эзлүүлж, шалгарсан бүтээлийг улсад явуулахаар болсон нь өмнөх жилүүдээс онцлогтой юм.

Тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 21-ээс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдах юм.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар 21485 зам тээврийн осол гарснаас явган зорчигч өртсөн 1445 осол бүртгэгджээ. Ослын улмаас 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтэж бэртсэн тоо мэдээлэл байна.

Нийт амь хохирсон 83 хүний 42 нь нийслэлд, 41 нь орон нутагт, гэмтэж бэртсэн 1445 хүний 1254 нь нийслэлд, 191 нь орон нутагт тус тус бүртгэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь хохирсон хүн 3 нэгжээр буюу 4.5 хувь буурсан, гэмтсэн хүний тоо 312 нэгжээр буюу 27.5 хувь өссөн үзүүлэлттэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%