ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-11-06

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш эрүүл монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний зохицуулагч, эмч мэргэжилтнүүд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирлээ. Тэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхонтой уулзаж манай аймагт зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ард иргэдийг зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй хөдөлгөөнд уриалах, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөл, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, согтууруулах ундааны сөрөг нөлөөллийг сурталчлан таниулах зорилгоор нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж ажиллах юм.
Өдөрлөгийн үеэр:
- Uuree dance бүжгийн клубын багш нар зумба бүжиг, монгол бие биелгээ,
- Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх хийн дасгалын хамт олон “Харц” шугаман бүжгийн үзүүлбэр,
- Сэлэнгэ аймгийн “ЭЭНО” спиннингийн Клубын тамирчин бүсгүйчүүд үзүүлбэр,
- Монголын гийрийн спорт сонирхогчдын холбооноос Гийрийн спортын үзүүлбэр,
- Монголын шугаман бүжгийн холбооны багш нар шугаман бүжгийн хичээл,
- Монголын Иогчдын холбооны багш нар Нарны мөргөл, Хатха иога, Зөөлөн иогийн хичээл зааж
- Шүдний эмч
- Хүүхдийн эмч
- Чих, хамар, хоолойн эмч
- Нүдний эмчийн үзлэг оношилгоо хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%