Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдлаа.
Тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 2 нэр дэвшигч, сумын ИТХ-ын төлөөлөгчид 30 нэр дэвшигч өрсөлдөж 5 багийн 5 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж дүнгийн нэгтгэлээ гаргалаа.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Б.Бат-Эрдэнэ
Баянцагаан багийн 11-15-1 дүгээр хэсгийн хороонд
- Г.Ганхуяг, Д.Ууганбаяр, Я.Пүрэвнэмэх
Аргалант багийн 11-15-2 дугаар хэсгийн хороонд
- Х.Чингис Т.Нямбаяр
Цорго багийн 11-15-3 дугаар хэсгийн хороонд
- Б.Нямсүрэн, В.Дорж, Д.Хашбат
Ойгон багийн 11-15-4 дүгээр хэсгийн хороонд
- Д.Нямдорж, Ө.Баянзул, Ч.Баянмөнх
Шар нуруу багийн 11-15-5 дугаар хэсгийн хороонд
- Н.Бямбацогт, Х.Саруул-Эрдэнэ, Р.Доржжүгдэр нар иргэдээс хамгийн олон санал авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.
Аргалант багийн 11-15-2 дугаар хэсгийн хороонд нэр дэвшсэн Д.Мягмарсүрэн, Э.Балжинням нарын санал тэнцэж 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт санал хураалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.