Тус сумын Аргалант багийн 11-15-2 дугаар хэсэгт нэр дэвшсэн Д.Мягмарсүрэн, Э.Балжинням нарын санал тэнцсэн тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Санал авах үйл ажиллагаа өглөөний 07.00 цагаас эхэлж 20.00 цагт дууслаа.
Нэмэлт санал хураалтын үр дүнгээр нэр дэвшигч Д.Мягмарсүрэн ялалт байгуулж сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.