ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

"ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ -2024" Завхан аймгийн аварга шалгаруулах 5-н төрөлт тэмцээнд сумаа төлөөлж оролцсон баг тамирчид амжилттай оролцлоо

2024-11-12

МОНГОЛ УЛСАД БИЕИЙН ТАМИР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД ХӨТӨЛБӨР, СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН "ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ -2024" аймгийн аварга шалгаруулах 5-н төрөлт тэмцээн 2024 ОНЫ 11 сарын 8-10-ны хооронд Улиастай хотод амжилттай зохион байгуулагдаж тус сумаас оролцсон баг тамирчид ололт, амжилт дүүрэн оролцоод ирлээ.
Тус наадамд: Түдэвтэй сумаас оролцсон баг, тамирчид
1️⃣ Ажлын байрны дасгал” төрөлд
✅ Б.Баттуяа багштай Д.Дамдинбазар ахлагчтай баг гутгаар байр хүрэл медаль
2️⃣ “Олс таталт”-ын төрөлд
✅ Ё.Нямцоож ахлагчтай баг тамирчид дэд байр мөнгөн медаль
3️⃣ Софт волейбол” - ын төрөлд
✅В.Дорж ахлагчтай баг тамирчид гутгаар байр хүрэл медаль
4️⃣ Волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд
✅М.Балдорж ахлагчтай баг тамирчид гутгаар байр хүрэл медаль хүртэж
Волейболын эмэгтэй, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд амжилттай оролцож нийлбэр дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.
 
Тус тэмцээнд амжилттай оролцоход тусалж дэмжсэн сумын удирдлагууд, албан байгууллагууд иргэд мөн Улиастай хотод ажиллаж амьдарч байгаа нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн иргэд, тэр дундаа баг тамирчдыг байрлах байраар хангаж өгсөн Лодойсамбуугийн Бат-Эрдэнэ, тамирчидаа дэмжиж 200.000 төгрөгийг сэтгэлийн хандив өгсөн Чулуунбатын Чойдогжамц нартаа сумын удирдлагууд, баг тамирчид, сумынхаа нийт иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%