Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тохиодог. 2005 онд дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байв. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан юм.
Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны аравдугаар сарын 27-нд конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлсэн түүхтэй.