ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ CHROMEBOOK-Г АЛСЛАГДСАН СУМ, ТОСГОДЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ГАРДУУЛЛАА

2024-12-23

Сэлэнгэ аймгийн сум, тосгодын (аймгийн төвөөс бусад) нийт 28 ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хэрэгцээнд зориулан өндөр үзүүлэлт бүхий chromebook гардуулах хандивын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Уг төслийг Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагаас санаачлан Монгол улсын Гадаад харилцааны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсролын газар хамтран хэрэгжүүлж үүлэн технологид суурилсан өндөр үзүүлэлттэй 302 ширхэг зөөврийн компьютерийг сумдын Засаг дарга, сургуулийн захирлуудад гардуулан өглөө.
Дэзэрэт олон улсын байгууллага нь 1998 оноос хойш Сэлэнгэ аймагтай нягт хамтын ажиллагаатай байж дараах дэмжлэг, тусламжийг үзүүлсэн юм. Үүнд:
-Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт унтуулгын аппарат;
-аймгийн Нэгдсэн эмнэлэгт физик эмчилгээний аппарат;
-Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд иж бүрэн компьютер тоног төхөөрөмж;
-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл;
-Гал түймэрт өртөж орон гэргүй болсон Сүхбаатар сумын БААМ-ын байрны 17 өрхөд гал тогооны иж бүрэн хэрэгсэл, нэн шаардлагатай бусад дэмжлэг;
-Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Ахмадын сувилалд гал тогооны иж бүрэн төхөөрөмж;
-Баянхаан 4-р багт явган хүний 2 гүүр, 20.0 сая төгрөгийн өртөг бүхий авто машины гүүр;
-Коронавируст цар тахлын дэгдэлтийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10.0 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, ПСР оношлуур;
- Коронавируст цар тахлын дэгдэлтийн үед Сүхбаатар сумын 30 өрхөд хүнсний багц;
-2021 онд Номтхан ӨЭМТ-д үзлэг, шинжилгээ, оношилгооны анхан шатны тоног төхөөрөмж;
-2022 онд 17 сум, 6 тосгоны эрүүл мэндийн төвүүдэд 122.3 сая төгрөгийн өртөг бүхий нярайн шарлалтын эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж;
-2023 онд Сүхбаатар сумын 6 багийн 7 худгийг ухаалаг системд холбож ухаалаг худаг болгох ажилд 84.0 сая төгрөг;
-Жил бүр мод тарих ажилд оролцдог бөгөөд 2023 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа буддын болон христийн сүм, Төрийн банк, Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ, иргэдтэй хамтран Сүхбаатар сумын 4-р багт байрлах оршуулгын газрыг айлуудаас тусгаарлан мод тарьж хашаажуулсан;
-2024 онд аймгийн 50 өрхөд хүнсний багц хүргүүлэх тусламж;
-Өндөр үзүүлэлт бүхий 302 ширхэг Chromebook-г сум тосгодын 28 сургуульд гардуулаад байна.
Аймаг орон нутгийн тулгамдсан асуудлаас үүрэлцэж айл өрх, хүн амд чиглэсэн олон хандив тусламжийн ажиллагаа, төслүүдийг хамтран хэрэгжүүлдэг Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын Ази бүсийн захирал Жонн Маккюне, Монгол дахь байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, Хойд бүсийн захирал Б.Отгонзаяа болон нийт хамт олон, хандивлагч нарт нь халуун талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%