Сумын Засаг даргын 2024 оны 11 сарын 13-ний А/115 тоот захирамжаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж бэлтгэл ажлын төлөвлөгөө батлуулан нийт 14 байгууллага 75 иргэнээс 29 өгөгдөл буюу дэд зорилтын хүрээнд 1500 санал авсан. Мөн "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, Засгийн газрын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр Аймгийн засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын болон, дунд хугацааны баримт бичигт тулгуурлан 4 бодлого, 22 дэд бүлэг 98 арга хэмжээтэйгээр хөтөлбөрийг боловсруулан баталлаа.