ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Шарын гол суманд 10 ортой сувилал ашиглалтад оров

2015-03-30

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд Ахмадын 10 ортой сувилал ашиглалтад оров. Уг сувиллын байр тус сумын иргэн н.Энхсайханы санаачилгаар баригдаж цаашид үндсэн хүчин чадлаараа ажиллавал 25 ортой ажиллах боломжтой юм байна.

Аймгийн болон сумын удирдлагуудын дэмжлэгээр байгуулагдаж байгаа уг сувилал ажиллаж эхлэснээр Шарын гол сумын ахмадууд эмчлүүлж сувилуулах боломжтой болж байна. Тус сум нь 9000-гаад хүн амтай. Оршин суугчдын ихэнх нь Шарын голын уурхайд одоо ажиллаж байгаа болон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд байдаг төдийгүй цөөнгүй нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас сувилуулах шаардлагатай иргэд байдаг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4989
3594 / 72%
877 / 18%
251 / 5%
267 / 5%