Архангай аймагт математикийн хичээлээр Стандарт олимпиадыг зохион байгуулаад 4 жилтэйгээ золгож байна. Өнгөрөгч хагас бүтэн сайн өдрүүдэд Стандарт IV олимпиад болж өндөрлөлөө. Тус олимпиад нь 1-12 дугаар ангийн сурагчдын дунд явагддаг билээ. Энэ жилийн олимпиадад анги тус бүрт 270-280 гаруй хүүхэд аймаг, сумдаас ирж оролцож байгаа бөгөөд нийт 3000 орчим сурагчид оролцсон өргөн хэмжээний томоохон олимпиад болж чаджээ.
Стандарт IV олимдиадыг гавъяат багш, Аймгийн ИТХ-ын дэргэдэх Ахмад зөвлөхүүдийн зөвлөх М.Шагдарсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулжээ.
![](http://103.17.109.33/medias/d0364b38-04b1-4128-977b-6bfb70eef5e3.jpg)
Зураг: Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
![](http://103.17.109.33/medias/22d3bb35-db9e-4afa-b50c-cc191e87258c.jpg)