![](http://103.17.109.33/medias/199adf91-5dec-48a4-8e7f-7405481a20c1.jpg)
![](http://103.17.109.33/medias/360ed1be-bd3c-44fb-ae94-bfa96d9b6745.jpg)
![](http://103.17.109.33/medias/2f5723a2-2179-4230-815b-0db60f947c5a.jpg)
![](http://103.17.109.33/medias/72251dcd-b6ba-4272-b8e1-47de99fd01c4.jpg)
![](http://103.17.109.33/medias/3e6b0554-631c-4830-a346-d6f852b6b8fc.jpg)
![](http://103.17.109.33/medias/a67b0b22-2658-4b6a-ba31-cdfac71a6ae3.jpg)
Сургалтын нээлтийн үйл ажиллагааг Нутгийн захиргааны их танхимд зохион байгуулж, төрийн дуулал эгшиглүүлэн аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нээж үг хэллээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХТ-ийн ажлын албаны дарга Л.Отгонбаатар, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга, төслийн сургагч багш Ж.Ариунаа, “Бидний оролцоо, хөгжил” ТББ-ын тэргүүн, сургагч багш Ж.Чанцалдулам, “Бүх нийтийн боловсролын иргэний нийгмийн эвсэл” ТББ-ын тэргүүн, сургагч багш Д.Тунгалаг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, сургагч багш Н.Баярсайхан, “Хууль хүний эрх төв” ТББ-ын тэргүүн, сургагч багш Д.Цэнд-Аюуш, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч, сургагч багш н.Дулмаа нар хүрэлцэн ирж оролцов.
“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтанд сумдын ИТХ-ын 105 эмэгтэй төлөөлөгчид, түүн дээр аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон ИТХТ-ийн ажлын албаны ажилтнууд нийлээд 129 хүн хамрагдлаа.
Сургалтаар:
-Манлайллын тухай одоогийн ойлголт,
Манлайлал гэж юу вэ?
-Хэнийг төлөөлөх вэ? Нийгмийн бүтцийн зураглал
-Тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинжлэх
-Санаа чулуудах дасгал
-Тулгамдсан асуудлын дүн шинжилгээ Хэлэлцүүлэг
-Эрх мэдлийн хуваарилалтыг шинжлэх,
-Эрх мэдлийн төрлүүд
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл
-Нийтийн сайн сайхны төлөө /хамтын манлайлал/
-Уламжлалт манлайллын сул тал ба давуу тал
-Стратегитайгаар төлөвлөх
-Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх
-Асуудлыг шийдвэрлэхэд хэн оролцох ёстой вэ?
-Оролцогч талуудтай ажиллах арга зам зэрэг олон сонирхолтой хичээлүүдийг
зааж, танин мэдэхүйг хөгжүүллээ.