Энэ сарын 11-ний өдөр дүүргийн 3,6 дугаар Хорооны 55-69 настай ахмадуудыг Үндэсний урлагийн их театрт Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг үзүүлллээ.
Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээн үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч н.Үнэнбат ,Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, гуравдугаар Хорооны Засаг дарга С.Туяа, 6 дугаар Хорооны Засаг дарга Ч.Болормаа, Үндэсний урлагийн их театрын дэд дарга Энхбат нар оролцов.