Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар
сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж олон жил идэвх зүтгэл, үр
бүтээлтэй ажилласан зарим тэргүүний хүмүүст төрийн дээд одон медаль
олгогдсоныг 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд аймгийн
ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар гардуулан өглөө. Дээрх Ерөнхийлөгчийн зарлигт
нийт Дорноговь аймгийн 25 иргэнд төрийн
дээд одон медаль олгогдсоноос тухайн өдөр 15 иргэн шагналаа гардан авч энгэрээ
мялаасан юм.
АЛТАН ГАДАС ОДОН:
- Доргойн Адьяажав - Сайншанд
сумын 2-р багийн өндөр настан
- Хүрэлтогоогийн
Дэлгэрбаяр - Дэлгэртээх ХХК-ийн жолооч
- Мөлдөрийн Өлгийт - Сайншанд
сумын өндөр настан
- Санзайн
Рэгжидмаа - Улаанбадрах сумын 1-р багийн малчин
- Аюушдоржийн
Эрдэнэцэцэг - Сайншанд сумын 2-р багийн иргэн
- Данзангийн Энхтуяа - Цахилгаан холбооны газрын мэргэжилтэн
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:
- Чагдаг-Ишийн Алимаа - ХХААГ-ын хэлтсийн дарга
- Дэндэвийн Алтанцэцэг - НИК
ХХК-ийн нярав
- Александрын
Нарангэрэл - Замын-Үүд сумын Эрүүл мэндийн төвийн эмч
- Оюунбадамын
Нарангэрэл - Замын-Үүд сумын багш
- Гончигийн
Оюунцэцэг - МСҮТ-ийн тэнхимийн эрхлэгч
- Дамбадаржаагийн
Уртнасан - Алтанширээ сумын ЕБС-ийн үйлчлэгч
- Баадгайн Шараа - Сайншанд сумын өндөр настан
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:
- Жанчивдоржийн
Ган-Очир - Хилийн 0108 дугаар ангийн Барилга орон сууцны дарга
- Даваажавын Мягмаржав - Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн мэргэжилтэн
Тус өдөр
аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр
Сайншанд сумын өндөр настан Гөөгийн Жамьяан гуайн гэрт нь очиж хүндэтгэл
үзүүлэн, алтан гадас одонг нь гардуулж өгсөн юм.